Архи таны тархины бодисын солилцоог хэрхэн өөрчилдөг вэ?
Бидний тархи химийн бодисууд болон эдгээр химийн бодисуудын хоорондын харилцан хамаарал тэнцвэртэй байдлаас үйл ажиллагаа нь шууд хамаарч байдаг байна.
Архи бол сэтгэл гутрал үүсгэгч бодис бөгөөд тархины үйл ажиллагааны тэнцвэртэй байдлыг алдагдуулж, бидний бодол, мэдрэмж, үйлдэлд бүүр цаашлаад удаан хугацааны туршид бидний сэтгэцийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдэг байна.
Мэдрэлийн эсүүдийн дохио дамжуулагч химийн бодисууд болох нейротранситерүүдийг эрс бууруулснаас тархины мэдрэлийн эсүүдийн нэгээс нөгөөд мэдээлэл дамжуулах байдлыг бууруулдаг байна.
Эхний хундаг уухад таны тархинд гарсан химийн бодисын өөрчлөлтөөр танд амарсан мэт тааламжтай мэдрэмж үүссэн мэт санагдана. Ихэнх хүмүүс архи уугаад өөртөө итгэлтэй болох санаа зовох байдал буурдаг байна. Учир нь тархинд бидний санаа зовоодог хэсгийг дарангуйлж эхэлсэнтэй холбоотой. Гэвч хүн их уух тусам тархинд гарах өөрчлөлт төдий чинээ их гарна. Ямар сэтгэгдэлтэйгээр та ууж эхлэсэн ч, архины тун хэмжээ нэмэгдсэнээр сайхан мэдрэмжээс илүүтэй сөрөг сэтгэл хөдлөлийн хариу улам гардаг байна. Архи таныг улам догшин болгох буюу илүү ууртай, догшин ширүүн авиртай болж, сэтгэл санаа тогтворгүй болох сэтгэл гутралд илүү ордог байна.
Bright Future
Monday, January 1, 2018
Tuesday, May 13, 2014
Архи согтууруулах ундааны гэр бүлд үзүүлэх хор хөнөөл

АНУ-ын Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын Архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулах чиглэлээр ажилладаг баг нь өөрсдийн ажиллаж буй орон нутгийн хүн амын дунд архи согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад хувь нэмэр оруулахаар төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байна. Жил бүр архи согтууруулах ундааны хор хөнөөлийн талаар хүн амын мэдлэг хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн кампанит ажлыг эдгээр Америкийн сайн дурын ажилтнууд санаачлан зохион байгуулдаг. Кампанит ажлын хүрээнд өсвөр үеийн хүүхэд залуучуудын дунд зургийн уралдаан, скитээр гулгах уралдаан, сургалт семинар зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг хийдэг байна. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь хүн амын дунд архи согтууруулах ундааны талаарх зөв ойлголтыг өгөх, өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийнхээ төлөө эрүүл сонголт хийхэд нь сэдэл өгөхөд оршдог.
Сургуулийн сурагчдын дунд видео бичлэгийн уралдаан нь тэднийг үе тэнгийнхэндээ өөрсдийн видеогоор дамжуулан мэдээлэл өгөх зорилготойгоор амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаан 9-11р ангийн сурагчдын дунд 2-4 минутын видео бичлэгийг архины гэр бүлд үзүүлэх нөлөө сэдвээр зарлагдсан. Уралдааны зорилго нь сурагчид өөрсдийн мэдлэг дээр тулгуурлан бүтээсэн видеогоор дамжуулан найз нөхөд үеийнхэн, орон нутгийн иргэдэд архины хор хөнөөлийн талаар мэдээлэл өгөхөд зорилоо. Энэ нь сургалтыг зөвхөн анги танхимд бус мөн өөр хөгжилтэй арга хэлбрээр хийж болдог нэг жишээ юм.
Энэхүү уралдааны 1-р байрыг Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 2-р дунд сургуулийн сурагчдын баг:
Батхуяг Хосчимэг, Бүрэнцогт Билгүүн, Ганбат Энэрэлсайхан, Батсайхан Солонго, Буянбаатар Уртнасан, Аюургина НоминЭрдэнэ, Батмѳнх Хатансайхан, Нямдорж Мѳнхцэцэг
1-р байр эзлэсэн видео бичлэгийг дараах линкээс үзнэ үү: http://tinyurl.com/n63wws6
2-р байрыг: Ховд аймгийн сурагчдын баг: Т.Хосбилэг, Г.Түвшинзаяа, Г.Сэргэлэн, Б.Хонгорзул, Б.Ганчимэг.
2-р байр эзлэсэн видео бичлэгийг дараах линкээс үзнэ үү: http://tinyurl.com/knk3k57

Friday, September 20, 2013
Үе тэнгийн дарамт шахалтыг хэрхэн даван туулах вэ?
Хэрэв хэн нэгэн чиний хүсээгүй буруу зүйлийг хийлгэхээр хүчлэн шахсан тохиолдолд чи үүнийг эсэргүүцэх эрхтэй. Чи үгүй гэж хэлэх эрхтэй бөгөөд шалтгаанаа тайлбарлах албагүй тухайн нөхцөл байдлаас зугтан холдох нь зүйтэй. Зарим хүмүүст иймэрхүү шахалтыг эсэргүүцэхэд их хэцүү байдаг, яагаад?
Тэд....
• Бусдад үгүйсгэгдэхээс айдаг
• Бусдад таалагдахыг хүсч, найз нөхдөө алдахыг хүсдэггүй
• Бусдын сэтгэгдлийг эвгүй болгохыг хүсдэггүй
• Яг тэд юу хүсч буйгаа мэддэггүй
• Тухайн нөхцөл байдлаас хэрхэн гарахаа мэддэггүй
Зарим тохиолдолд эсэргүүцэл илэрхийлэхэд амаргүй боловч хэрэв та дадлага хийж үүнийг хэрхэн хийх талаар бага зэрэг мэдлэгтэй бол та чадах болно.
Танд хэрэгтэй аргууд: Та архи болоод таныг дургүй байхад шахаж байгаа бусад тохиолдлуудад та эсэргүүцэх чадвартай болно.
Үгүй гэж хэл,
үгүй гэдгээ бусад биеийн байрлал хөдөлгөөнөөр илэрхийлээ /тэгш шулуун зогс, нүд рүү эгц харах, танд ямар байгааг хэл, уучлал битгий гуй, өөрийгөө бод/
Үг хэлээр дарамтлан шахах нь эсэргүүцэхэд их хэцүү байдаг. Ихэнх хүмүүс бусдыг эвгүй байдалд оруулахыг хүсдэггүй боловч та өөрөө өөрийгөө хамгаалах нь хамгийн чухал гэдгийг бодох хэрэгтэй. Ийм тохиолдолд эсэргүүцэхийн тулд та дараах үйлдлийг хийх хэрэгтэй:
Дараах үйлдлийг заавал хийх ёстой:
• Үгүй гэж түрэмгий хэлэх
• Архи огт амсахгүй эрүүл байх
• Ямар нэг өөр зүйл хийхийг санал болгох
• Босч зогсох
• Нөхцөл байдлаас холдон зайлах
• Бусад найз нөхөдтэйгээ өөр зүйл хийхээр гарч явах
Дараах үйлдлийг хийж болохгүй:
• Архинаас татгалзахад бэлтгэлгүйгээр ямар нэг баяр ёслолд оролцох
• Үгүй гэж хэлэхээс айх
• Амандаа бувтнах
• Хэтэрхий түрэмгийгээр үгүй гэж хэлэх
• Үгүй гэж хэлэхдээ их мэдэгч шиг аашлах
Таныг сорих асуултууд
Уншигч та бүхэн доорх нийтлэлүүдийг уншиад дараах асуултанд хариулах замаар эргэцүүлэн бодохыг хичээнгүйлэн хүсье:
- Архи согтууруулах ундаанд тархинаас гадна бусад ямар эд эрхтнүүд өртөж гэмтдэг вэ?
- Архийг удаан хугацаанд их хэмжээгээр хэрэглэснээр ямар хор үр дагавартай вэ? Удаан хугацаанд хэрэглэснээр таны гадаад төрхөнд ямар өөрчлөлт гарч болох вэ?
- Эрүүл мэндээс гадна өөр таны гэр бүл, хамт олон, ажил төрөл, сургууль боловсрол, эдийн засаг, нийгэмд хэрхэн ямар хортой үр дагаварууд гарч болох вэ?
Вернике-Корсаковын Синдром
Архи уудаг хүмүүсийн 80 хувьд нь тиамин витамины дутагдал үүсдэг, мөн заримд нь тархины хүнд эмгэг буюу Вернике-Корсаковын синдром үүсдэг байна. Энэ нь хоёр тусдаа синдром юм, үүнд богино хугацааны Верникийн тархины эмгэг, мөн удаан хугацааны Корсаковын солиорол гэж өвчин үүсдэг.
Верникийн тархины эмгэг нь оюун ухаанаа алдах, нүдийг хөдөлгөдөг мэдрэлийн саажилт, булчингийн зохицуулга алдагдах зэрэг шинжүүд ордог. Жишээлбэл, ийм өвчтөн өрөөгөө олохгүй байх. Верникийн тархины эмгэгтэй хүмүүсийн 80-90 хувьд нь Корсаковийн солиорол илэрдэг байна. Энэ нь суралцах чадваргүй болох ой тогтоолт нь муудах зэрэг шинжээр илэрдэг. Ийм хүмүүс амархан мартамхай болох, амархан уурлах, явахад хэцүү болох. Эдгээр өвчтнүүд хуучин явдлуудаа сэргээж санаж чадахгүй, эдгээр хүмүүс амьдралдаа болсон явдлыг ярьж байснаа цагийн дараа юуны талаар ярьж байснаа санахгүй байдаг байна.
Эмэгтэй хүний тархи архины нөлөөнд бүр илүү мэдрэг эмзэг хүлээн авдаг эсэх?
Эмэгтэй хүн эрэгтэй хүнтэй харьцуулахад архины химийн үйлчилгээнд илүү мэдрэг нөлөөлдөг байна. Жишээлбэл: архи уудаг эмэгтэйд элэгний хатуурал, архинаас үүдэлтэй зүрхний булчингийн гэмтэл, захын мэдрэлийн гэмтэл зэрэг нь ижил хэмжээгээр уусан эрэгтэй хүнтэй харьцуулахад бүр богино хугацаанд илэрдэг байна. Тархины компьютер томографийн шинжилгээгээр архи уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийг уудаггүй хүмүүстэй харьцуулахад уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тархи нь илүү гэмтэлтэй болох нь харагджээ. Энэхүү судалгаа нь мөн их хэмжээгээр уудаг эрэгтэй эмэгтэй хүмүүст аль алинд нь ой тогтоолт буурсан оюуны чадамж нь буурсан нөлөөлөл үзүүлснийг тогтоожээ. Мөн судалгааны үр дүн нь эмэгтэй хүний бусад эд эрхтэний адил тархи нь бас архинд эмзэг нөлөөллийг авдаг нь тогтоогджээ.
Их хэмжээгээр удаан хугацаанд уусан хүмүүсийн тархинд тогтвортойгоор аюултай нөлөөллийг архи үзүүлдэг байна.
Судалгаагаар удаан хугацаагаар их хэмжээгээр ууж байсан хүмүүсийн тархины ховдлууд багасч, тархины эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч цагаан эсүүд цөөрдөг болохыг тогтоожээ.
Судлаачид ой тогтоолт болон мэдээллийг эргэн санах тогтолцоо нь хүний анхаарал төвлөрүүлэх болон санаачлагатай байх зэрэгт хүчтэй нөлөөлдөг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаагаар архийг удаан хугацаанд уухгүй тэвчиж чадсан хүмүүсийн ой тогтоолт анхаарал төвлөрөлт хэрхэн сайжирч болохыг харуулжээ.
Архи тархи мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг вэ?
ЕБС-ийн 12-17 насны долоон мянган хүүхдийн дунд судалгаа явуулахад 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулжээ. Мөн ихэнх нь 11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн байна. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг.
Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлдөг байна. Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь архичин гэр бүлд төрж өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой бүрт уусан архины 60- 70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм.
Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг бие махбодийн бүх хэсэгт тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог. Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог. Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна. Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05% болбол их тархины гадар ажллагаанд өөрчлөлт орно .0.01% болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүнийн хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02% болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03% болоход хүн орчин тойрноо мэдрэхээ болино . Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ . 0.04% хүрвэл хүн ухаан алдана .0.06% хүрвэл хүн үхдэг байна.
Яагаад архи оюун ухааныг муутгадаг вэ?
Архи согтууруулах ундааны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь дараах шинжээс харагдана, тухайлбал: явж чадахгүй болох, юм бүдэг харагдах, яриа дультрах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах: эдгээр нь бүгд тархинд архи нөлөөлж байгааг тодоос тод харуулж буй илрэл юм. Эдгээр шинжүүдийн зарим нь зөвхөн нэг хоёр хундага архи уухад илрэх бөгөөд архи уухаа зогсоомогц хурдан энэ нь засрах жишээтэй. Гэхдээ удаан хугацаагаа их хэмжээгээр архи ууж байсан хүнд тухайн хүн эрүүлжсэн ч тархины энэхүү дутагдал шинж нь арилдаггүй байна.
Их хэмжээгээр архийг уух нь тархинд их хэмжээний өөрчлөлтийг тухайлбал энгийн ой тогтоолт буурахаас эхлээд насан туршийн түр саатуулах байранд байлгаж асрах хүртэл эрүүл мэндийн доройтолд хүргэдэг байна. Дунд зэргийн уух нь хүртэл богино хугацааны хортой үр дагаварт хүргэхүйц нөлөөлдөгийг согтуугаар жолоо барьснаас үүдэн гарсан хэргүүд гэрчилнэ.
Архийг хэрхэн ямар хэмжээгээр хэрэглэснээс хамааран тархинд үйлчлэх нөлөө нь гардаг байна: Үүнд:
- Ямар хэмжээгээр, ямар давтамжтайгаар уудаг
- Анх хэрэглэж эхлэсэн нас, хир удаан ууж байгаа
- Тухайн хүний нас, боловсролын түвшин, хүйс, ген удамшлын хүчин зүйлс, архитай холбоотой гэр бүлийн түүх
- Эхийн хэвлийд байхдаа архины нөлөөнд байсан эсэх
- Эрүүл мэндийн байдал
Архи нь бага хэмжээний уултын дараа ч оюун ухааны хомсдолд амархан ажиглагдахуйц нөлөөлдөг бөгөөд энэ нь уултын хэмжээ нэмэгдэх тусам нөлөө нь улам оюун ухааны хомсдолд хүчтэй нөлөөлж ирдэг. Их хэмжээний архийг нэг дор хоосон ходоодтой үедээ уух үед тасрах буюу тухайн үеийн процесс мөчийг ер санахгүй байдаг. Тасрах нь илүүтэйгээр нийгэм хамт олонтойгоо ууж буй тохиолдолд элбэг бөгөөд наснаас үл хамааран мөн тухайн хүн архины хамааралтай эсэх зэргээс үл харгалзан гэнэт огцом хордлогод орсноос ийм байдалд ордог байна. Их дээд сургууль коллежийн 772 оюутан залуучуудын дунд хийгдсэн судалгаагаар тэдний 51 хувь нь амьдралынхаа туршид архи ууж тасарч байсан гэж хариулсан байна. Тэдний дийлэнх нь тасарсан үедээ дараах аймшигт эрсдэлд орж байсан гэжээ үүнд, зэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт.
/Их хэмжээгээр уух ба тасрах: Тасарч унаж байсан гэсэн хүмүүс дийлэнх нь маш их хэмжээгээр нэг дор богино хугацаанд ууж цусанд архины хэмжээ огцом нэмэгдсэнээс тархинд үзүүлэх үйлчлэл хурдан гарсантай холбоотой. Коллеж их дээд сургуулийн оюутнууд их хэмжээгээр уудаг үүнээс тасарсан тохиолдол өндөр байгаа учраас хамгийн их өндөр эрсдэлд байдаг байна. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн 2 цагийн дотор 5 түүнээс илүү хундага, эмэгтэй хүн 4 түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг байна./
Судалгаанаас үзэхэд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүүтэйгээр тасарсан тохиолдол өндөр байдаг байна. Учир нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс архийг хоргүйжүүлэх бодисын солилцоо нь ялгаатай байдагтай холбоотой. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол бас хурдан согтдог байна.
Архи тархи мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг вэ?
Уншигч та дараах Түүхүүдийг уншиад доорх асуултанд хариулна уу?
Түүх 1
Бат барилгын инженер бөгөөд архи нилээн уудаг. Учир нь найз хамт олонтойгоо цагийг сайхан өнгөрөөхийн тулд архи уух шалтаг болдог байна. Бараг сүүлийн 5 жилийн турш архийг нилээн хэрэглэсэн байна. Гэтэл саяхнаас Батын утасны дугаар тогтоох чадвар, зарим нэг хуучин зүйлсийг санахад их л хэцүү болж иржээ. Мөн их амархан мартамхай, уйтгартай болсныг нь эхнэр нь хэлэх болжээ.
Түүх 2
Туяа саяхан шинэ ажилд оржээ. Шинэ хамт олонтойгоо танилцахын тулд эхний нийллэг дээр очихдоо өлөн байсныг хэлэх үү. Хамт олноос санаа зовохдоо өгсөн болгоноос татгалзалгүй уусны дараа гэнэт тасран уналаа. Тэр орой юу болж өндөрлөсөн, хэзээ яаж хэнтэй гэртээ ирснээ ер санахгүй байлаа.
Түүх 3
Оюун энэ жил 34 нас хүрч байгаа ганц бие бүсгүй. Боловсролтой, өндөр цалинтай сайхан ажил хөдөлмөр эрхэлдэг нэгэн. Гэртээ ганцаараа амьдардаг бөгөөд стрессээ тайлах зорилгоор орой бүр бага зэргийн вино эсвэл пиво уух дуртай. Уг нь хаяа нэг вино уудаг байснаа сүүлийн үед бараг өдөр бүр оройдоо уухгүй л бол нэг л тааламжгүй байх болжээ. Сүүлийн жилүүдэд мөн их мартамхай болж, ой тогтоолт нь эрс муудаж байгааг өөрийгөө яагаад ингэж байгааг их л гайхаж байлаа.
Асуулт:
- Энэхүү түүхд гарч буй хүмүүст ямар өөрчлөлтүүд гарсан бэ?
- Яагаад ийм өөрчлөлтүүд гарах болсон бэ?
- Тасрах гэж юуг хэлдэг вэ? Энэ нь ямар хор хохирол үр дагавар учруулдаг вэ?
- Эмэгтэй эрэгтэй хүн яагаад ялгаатай архинд хамааралтай болж, өртөмхий байдал нь яагаад ялгаатай байна вэ?
Архи согтууруулах ундааны бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө
Зүрхэнд:
Зүрхний хэмнэлийг удаашруулна, удаан хугацаагаар их хэмжээгээр архийг хэрэглэсэн хүмүүст зүрхний эмгэг үүсч цус харвах, даралт ихдэх зэрэг хүндрэлүүд гардаг байна.
Ходоодонд:
Архи уудаг хүмүүсийн ходоодны хүчил нэмэгддэг, цээж гашуу оргино, удаан хугацаанд их хэмжээгээр архи хэрэглэснээр ходоодны хана гэмтэж, ходоодны шархлаа болон хорт хавдар үүсдэг.
Тархинд:
Мэдрэлийн эсүүдийн сэрэл дамжуулах үйл ажиллагааг дарангуйлна. Хэтрүүлэн хэрэглэснээр тархины эдэд үзүүлэх мэдрэл хордуулах нөлөөний улмаас донтох аюултай!
Элгэнд:
Элэгний үрэвсэл, өөхлөлт, элэгний хатуурал үүсгэнэ.
Ази хүмүүс - Монголчуудын хувьд: Этилийн спиртийн (этанол) завсрын бүтээгдэхүүн болох цууны альдегидыг хоргүйжүүлдэг альдегиддегидрогеназ ферментийн идэвх буурсан байдаг.
Нөхөн үржихүйн эрхтэнд:
Түрүү булчирхайн үрэвсэл, Үргүйдэл
Бөөрөнд:
Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа хямарна. Шээс их хэмжээгээр ялгаруулах бөгөөд, удаан хугацаанд их хэмжээгээр архийг хэрэглэснээр бөөрний дутагдал үүсдэг.
Арьс:
Цусан хангамж нь нэмэгдсэний улмаас арьс улайна, нүүрний арьс нь хавагнасан мэт харагдана.
Нүд:
Нүдний хараа муудна. Хүүхэн хараа багассанаас харанхуй болон гэрэлд нүдний дасан зохицож харах чадвар багасна.
Яс:
Удаанд хугацаанд их хэмжээгээр архийг ууснаар цусанд кальци багасч яс сийрэгжин хэврэг болно.
Tuesday, August 27, 2013
Архи согтууруулах ундаа ба билэгдэл
Архины үйлдвэрлэл бидний бүх аз жаргалтай агшнууд , сэтгэл хөдлөлийг архитай холбож өгдөг байна. Бид өөрсдийн бүхий л зугаатай хөгжөөнтэй агшнуудыг архитай өнгөрүүлж сурах ба ингэснээр тодорхой хугацааны дараа архи зугаа цэнгэлийн билэгдэл болдог байна. Билэгдлүүд бидний бодож байгаагаас илүү их хүчтэй.
Билэгдэл нь сэтгэгдэл төрүүлдэг
Германы философич Кантын номонд хүрээлэн буй орчноосоо хүлээн авч байгаа
бидний аргыг дүрсэлсэн байдаг. Бид бодох дуртай зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг
анзаардаггүй. Юмсын талаарх бидний мэдрэмж ба ойлголт нь төрөлх чанараас бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Бид хүрээлэн буй орчноосоо мөн өөрсдийн амьдралын туршлагаараа юмсын талаар суралцдаг. Иймээс хийсвэр төсөөлөл нь бодит шинж чанараас ялгаатай байдаг билээ. Жишээ нь: Зул сарын гацуур зул сарын баярын сэтгэгдлийг дэмжиж өгдөг. Ургамал судлалын үүднээс гацуурын шинж чанарыг үүнтэй холбож тайлбарлаж болох болов уу? Өнгөлөг бүтээгдэхүүний хэсгүүд нь хүний зан аашинд нөлөөлдөг ба хэрэв хэсгүүд нь тухайн нөхцөл байдалд тохирсон бол аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Иймэрхүү замаар юмсын бодит шинжээс жижиг сажиг зүйл нь ч бидний санаа сэтгэлд нөлөөлж чаддаг байна. Онцлог нөхцөлд бид үүнийг ашиглаж дадсантай холбоотойгоор нөлөө нь илэрдэг. Эдгээр зүйлс нь бэлэгдлийн чанарыг илүүтэйгээр агуулсан байдаг. Өөр зан заншил, орчинд байсан хүмүүст бидний бэлэгдлүүд тэдний зан ааш, мэдрэмжинд ямар нэг нөлөө үзүүлдэггүй.
Билэгдлийн сэтгэлийн хөдөлгөөнд үзүүлэх нөлөө нь танин мэдэх явцаар илэрдэг.
Ихэнх тохиолдолд харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Үнэрлэх, амтлах замаар хоол хүнс, ундааг мэдэрдэг. Билэгдлүүд нь үргэлж бэлэгдлийн чанартай байдаггүй.
Шинэ жилийн гацуурыг хараад төрдөг ааш, мэдрэмж нь гацуурын үндсэн шинж
чанартай холбоогүй гэдгийг бид мэднэ. Согтууруулах ундаа, мансууруулах бодисын
бэлэгдлийн чанар нь нэг их байнга анзаарагдаад байдаггүй. Хэрэв согтууруулах ундаа,
мансууруулах бодисын химийн нөлөө байвал энэ нь арай өөрөөр зүйлтэй нэгдэж “өдөөгч” болж хүний сэтгэхүйд рефлекс болж үлддэг байна. Ихэнх хүмүүс “1 хундага дарс уухад яав л гэж” маш бага хэмжээний спирт хэрэглэдэг. Нэг хоёр хундаган дахь спиртийн хэмжээний нөлөө ихэнх тохиолдолд дүйцэж ялгагддаггүй болох нь судалгаагаар харагдсан. Спиртийн ихэнх сайн “нөлөө” нь тухайн согтууруулах ундаа нь амтлах, үнэрлэх, харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Хоёр найз уулзаж “шар айраг уунгаа цагийг сайхан өнгөрөөхдөө” нарийн гэдсээр дамжин спирт шимэгдэн тархинд очин сайхан мэдрэмж төрөхийг хүлээж суудаггүй, үүнээс эрт буюу эхний балга эсвэл шилтэйг задлаагүй байхад тэдний сайхан ааш дээд цэгтээ хүрсэн байдаг.
Энэ мэтчилэн баяр ёслолыг сэтгэл судлалын үүднээс тайлбарлахаас химийн
шинжлэх ухаанаар тайлбарлах хэрэгтэй болно. Бид баяр ёслолын үеэрх бэлэгдлийн
чанарыг нь ойлгохгүйгээр согтууруулах ундааг хэрэглээг ойлгож чадахгүй.
Thursday, August 15, 2013
Хүүхэд залуучууд та бүхэн үүнийг мэдэх үү?
Архины талаарх ойлголт яагаад эерэг болж хувирдаг вэ?
Архи идээний дээж биш, архи баяр ёслол хүндэтгэлийн билэг тэмдэг биш
Хүмүүс согтууруулах ундааны анх амссан үеийнхээ талаар юу гэж хэлдэг вэ? Хүмүүсийн дунд энэ талаар дараах нийтлэг шинжүүдийг хэлдэг: нөлөөнд орсон, баяр хөөртэй болдог, таашаалтай байдаг гэх мэт. Архинд агуулагдах химийн бодисуудын нөлөөн нь тархинд хэрхэн үйлчилдэг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл байхгүйгээс хүмүүс иймэрхүү буруу ойлголтыг авдаг байна. Ийм ойлголт, хэвшмэл хандлага тогтоход олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Анх удаа согтууруулах ундааг амсахад гашуун, муухай амттай, муухай үнэртэй байж, биед орсон хойноо бөөлжис цутгах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухай оргих, хөл гуйвах зэрэг шинжүүд гэх мэт тааламжгүй мэдрэмж илэрдэг гэдгийг хүмүүс мэднэ. Гэтэл яагаад энэ нь яваандаа гоё сайхан мэт болж хувирдаг вэ? Хүүхдийг бага байхаас эцэг эх, гэр бүлийн орчин, нийгмийн орчин, медиа сувгуудаар үзүүлж буй бүхий л гадаад хүчин зүйлс, архины үйлдвэрлэгчдийн далд маркетингийн бодлого зэрэг нь согтууруулах ундаа нь гоё сайхан мэдрэмж төрүүлдэг мэт нөлөөлөл төсөөллийг бүрдүүлдэг байна. Павловын нохойн дээр туршсан нөхцөлт рефлекс үүсгэдэг шиг, хүн өөрөө өөртөө ийм нөхцөлт рефлексийг үүсгэсэн байна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэхээр гоё мэдрэмж төрнө, хөөрнө, стресс тайлагдана, бүжиглэх чадвартай болно гэх мэтээр хүчээр энэхүү мэдрэмжийг үүсгэж архи уух эсвэл уусан үедээ дээрх байдалд орох гэж хүчээр хичээдэг байна. Гэтэл архинд агуулагддаг химийн бодис нь хүний сэтгэл санааг хөөргөх биш харин эсрэгээр сэтгэл гутралыг үүсгэх нөлөөтэй байдаг байна. Уншигч та согтоод уначихсан хүн хэзээ ч дуулж бүжиглэж байгааг хараагүй байх. Мөн архаг архичин эерэг үг хэлдэггүй болохыг өөрсдийн эргэн тойрны хүмүүсээс ажиглаж мэдсэн байх. Хэрвээ анхны хэрэглээ тааламжгүй байсан бол яагаад тэд үргэлжлүүлэн хэрэглэдэг вэ?
Хүүхдүүдээ та бүхэн дараах линкээс дуугаа сонсоод дагаад дуулаарай:http://www.youtube.com/watch?v=BpKtaCQVdRE

Tuesday, August 13, 2013
Do you know about it?
I would like to share following information to help in your bright future:
Among young people there is lot of myths and wrong information regarding to alcohol product.
Myth: Alcohol and beer is symbol of adulthood. When I turn to 16 or 18, I should try this one then I can feel I became a adult person.
Correct Information: No, it is not true. This is myth that your peers think that way and act that way. Symbol of adulthood is maturing in every good positive things.
Myth: Wine is good for heart health.
Correct Information: No, there is some research try to show evidence that wine is good for heart health. Because rich wine industries support such kind of research and try to show their product is good and try to promote it.
Myth: Alcohol is symbol of celebrity.
Correct Information: No, without alcohol you can celebrate any holiday and any event with nice mood.
Myth: Pregnant and breastfeeding mother can drink vodka, wine and beer.
Correct information: No, it will influence your child brain development and other organ system development.
Myth: Alcohol product supports my sexual life.
Correct Information: No, it is opposite. Alcohol is reason of impotency.
Subscribe to:
Posts (Atom)