Tuesday, August 27, 2013
Архи согтууруулах ундаа ба билэгдэл
Архины үйлдвэрлэл бидний бүх аз жаргалтай агшнууд , сэтгэл хөдлөлийг архитай холбож өгдөг байна. Бид өөрсдийн бүхий л зугаатай хөгжөөнтэй агшнуудыг архитай өнгөрүүлж сурах ба ингэснээр тодорхой хугацааны дараа архи зугаа цэнгэлийн билэгдэл болдог байна. Билэгдлүүд бидний бодож байгаагаас илүү их хүчтэй.
Билэгдэл нь сэтгэгдэл төрүүлдэг
Германы философич Кантын номонд хүрээлэн буй орчноосоо хүлээн авч байгаа
бидний аргыг дүрсэлсэн байдаг. Бид бодох дуртай зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг
анзаардаггүй. Юмсын талаарх бидний мэдрэмж ба ойлголт нь төрөлх чанараас бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Бид хүрээлэн буй орчноосоо мөн өөрсдийн амьдралын туршлагаараа юмсын талаар суралцдаг. Иймээс хийсвэр төсөөлөл нь бодит шинж чанараас ялгаатай байдаг билээ. Жишээ нь: Зул сарын гацуур зул сарын баярын сэтгэгдлийг дэмжиж өгдөг. Ургамал судлалын үүднээс гацуурын шинж чанарыг үүнтэй холбож тайлбарлаж болох болов уу? Өнгөлөг бүтээгдэхүүний хэсгүүд нь хүний зан аашинд нөлөөлдөг ба хэрэв хэсгүүд нь тухайн нөхцөл байдалд тохирсон бол аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Иймэрхүү замаар юмсын бодит шинжээс жижиг сажиг зүйл нь ч бидний санаа сэтгэлд нөлөөлж чаддаг байна. Онцлог нөхцөлд бид үүнийг ашиглаж дадсантай холбоотойгоор нөлөө нь илэрдэг. Эдгээр зүйлс нь бэлэгдлийн чанарыг илүүтэйгээр агуулсан байдаг. Өөр зан заншил, орчинд байсан хүмүүст бидний бэлэгдлүүд тэдний зан ааш, мэдрэмжинд ямар нэг нөлөө үзүүлдэггүй.
Билэгдлийн сэтгэлийн хөдөлгөөнд үзүүлэх нөлөө нь танин мэдэх явцаар илэрдэг.
Ихэнх тохиолдолд харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Үнэрлэх, амтлах замаар хоол хүнс, ундааг мэдэрдэг. Билэгдлүүд нь үргэлж бэлэгдлийн чанартай байдаггүй.
Шинэ жилийн гацуурыг хараад төрдөг ааш, мэдрэмж нь гацуурын үндсэн шинж
чанартай холбоогүй гэдгийг бид мэднэ. Согтууруулах ундаа, мансууруулах бодисын
бэлэгдлийн чанар нь нэг их байнга анзаарагдаад байдаггүй. Хэрэв согтууруулах ундаа,
мансууруулах бодисын химийн нөлөө байвал энэ нь арай өөрөөр зүйлтэй нэгдэж “өдөөгч” болж хүний сэтгэхүйд рефлекс болж үлддэг байна. Ихэнх хүмүүс “1 хундага дарс уухад яав л гэж” маш бага хэмжээний спирт хэрэглэдэг. Нэг хоёр хундаган дахь спиртийн хэмжээний нөлөө ихэнх тохиолдолд дүйцэж ялгагддаггүй болох нь судалгаагаар харагдсан. Спиртийн ихэнх сайн “нөлөө” нь тухайн согтууруулах ундаа нь амтлах, үнэрлэх, харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Хоёр найз уулзаж “шар айраг уунгаа цагийг сайхан өнгөрөөхдөө” нарийн гэдсээр дамжин спирт шимэгдэн тархинд очин сайхан мэдрэмж төрөхийг хүлээж суудаггүй, үүнээс эрт буюу эхний балга эсвэл шилтэйг задлаагүй байхад тэдний сайхан ааш дээд цэгтээ хүрсэн байдаг.
Энэ мэтчилэн баяр ёслолыг сэтгэл судлалын үүднээс тайлбарлахаас химийн
шинжлэх ухаанаар тайлбарлах хэрэгтэй болно. Бид баяр ёслолын үеэрх бэлэгдлийн
чанарыг нь ойлгохгүйгээр согтууруулах ундааг хэрэглээг ойлгож чадахгүй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment