Thursday, August 15, 2013

Хүүхэд залуучууд та бүхэн үүнийг мэдэх үү?

Архины талаарх ойлголт яагаад эерэг болж хувирдаг вэ? Архи идээний дээж биш, архи баяр ёслол хүндэтгэлийн билэг тэмдэг биш Хүмүүс согтууруулах ундааны анх амссан үеийнхээ талаар юу гэж хэлдэг вэ? Хүмүүсийн дунд энэ талаар дараах нийтлэг шинжүүдийг хэлдэг: нөлөөнд орсон, баяр хөөртэй болдог, таашаалтай байдаг гэх мэт. Архинд агуулагдах химийн бодисуудын нөлөөн нь тархинд хэрхэн үйлчилдэг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл байхгүйгээс хүмүүс иймэрхүү буруу ойлголтыг авдаг байна. Ийм ойлголт, хэвшмэл хандлага тогтоход олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Анх удаа согтууруулах ундааг амсахад гашуун, муухай амттай, муухай үнэртэй байж, биед орсон хойноо бөөлжис цутгах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухай оргих, хөл гуйвах зэрэг шинжүүд гэх мэт тааламжгүй мэдрэмж илэрдэг гэдгийг хүмүүс мэднэ. Гэтэл яагаад энэ нь яваандаа гоё сайхан мэт болж хувирдаг вэ? Хүүхдийг бага байхаас эцэг эх, гэр бүлийн орчин, нийгмийн орчин, медиа сувгуудаар үзүүлж буй бүхий л гадаад хүчин зүйлс, архины үйлдвэрлэгчдийн далд маркетингийн бодлого зэрэг нь согтууруулах ундаа нь гоё сайхан мэдрэмж төрүүлдэг мэт нөлөөлөл төсөөллийг бүрдүүлдэг байна. Павловын нохойн дээр туршсан нөхцөлт рефлекс үүсгэдэг шиг, хүн өөрөө өөртөө ийм нөхцөлт рефлексийг үүсгэсэн байна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэхээр гоё мэдрэмж төрнө, хөөрнө, стресс тайлагдана, бүжиглэх чадвартай болно гэх мэтээр хүчээр энэхүү мэдрэмжийг үүсгэж архи уух эсвэл уусан үедээ дээрх байдалд орох гэж хүчээр хичээдэг байна. Гэтэл архинд агуулагддаг химийн бодис нь хүний сэтгэл санааг хөөргөх биш харин эсрэгээр сэтгэл гутралыг үүсгэх нөлөөтэй байдаг байна. Уншигч та согтоод уначихсан хүн хэзээ ч дуулж бүжиглэж байгааг хараагүй байх. Мөн архаг архичин эерэг үг хэлдэггүй болохыг өөрсдийн эргэн тойрны хүмүүсээс ажиглаж мэдсэн байх. Хэрвээ анхны хэрэглээ тааламжгүй байсан бол яагаад тэд үргэлжлүүлэн хэрэглэдэг вэ? Хүүхдүүдээ та бүхэн дараах линкээс дуугаа сонсоод дагаад дуулаарай:http://www.youtube.com/watch?v=BpKtaCQVdRE

No comments: