Friday, September 20, 2013
Архи согтууруулах ундааны бие махбодид үзүүлэх сөрөг нөлөө
Зүрхэнд:
Зүрхний хэмнэлийг удаашруулна, удаан хугацаагаар их хэмжээгээр архийг хэрэглэсэн хүмүүст зүрхний эмгэг үүсч цус харвах, даралт ихдэх зэрэг хүндрэлүүд гардаг байна.
Ходоодонд:
Архи уудаг хүмүүсийн ходоодны хүчил нэмэгддэг, цээж гашуу оргино, удаан хугацаанд их хэмжээгээр архи хэрэглэснээр ходоодны хана гэмтэж, ходоодны шархлаа болон хорт хавдар үүсдэг.
Тархинд:
Мэдрэлийн эсүүдийн сэрэл дамжуулах үйл ажиллагааг дарангуйлна. Хэтрүүлэн хэрэглэснээр тархины эдэд үзүүлэх мэдрэл хордуулах нөлөөний улмаас донтох аюултай!
Элгэнд:
Элэгний үрэвсэл, өөхлөлт, элэгний хатуурал үүсгэнэ.
Ази хүмүүс - Монголчуудын хувьд: Этилийн спиртийн (этанол) завсрын бүтээгдэхүүн болох цууны альдегидыг хоргүйжүүлдэг альдегиддегидрогеназ ферментийн идэвх буурсан байдаг.
Нөхөн үржихүйн эрхтэнд:
Түрүү булчирхайн үрэвсэл, Үргүйдэл
Бөөрөнд:
Бөөрний ялгаруулах үйл ажиллагаа хямарна. Шээс их хэмжээгээр ялгаруулах бөгөөд, удаан хугацаанд их хэмжээгээр архийг хэрэглэснээр бөөрний дутагдал үүсдэг.
Арьс:
Цусан хангамж нь нэмэгдсэний улмаас арьс улайна, нүүрний арьс нь хавагнасан мэт харагдана.
Нүд:
Нүдний хараа муудна. Хүүхэн хараа багассанаас харанхуй болон гэрэлд нүдний дасан зохицож харах чадвар багасна.
Яс:
Удаанд хугацаанд их хэмжээгээр архийг ууснаар цусанд кальци багасч яс сийрэгжин хэврэг болно.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment