Friday, September 20, 2013

Архи тархи мэдрэлийн системд хэрхэн нөлөөлдөг вэ? ЕБС-ийн 12-17 насны долоон мянган хүүхдийн дунд судалгаа явуулахад 6.1 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэх буюу олны хэлж сурснаар тасартлаа ууж үзсэн гэж хариулжээ. Мөн ихэнх нь 11 насандаа архийг анх хэрэглэж үзсэн гэсэн байна. Судлаачид архи хүний удмын санд дөрвөн төрлөөр нөлөөлдгийг баталжээ. Эцэг, эхийн бэлгийн эсийг гэмтээх, жирэмсэн эх согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл ургийн хөгжлийн явц гаждаг байна. Ялангуяа үр тогтсоноос хойш 57 хоногийн хооронд үр хөврөлийн эрхтэн хөгждөг бөгөөд энэ хугацаанд согтууруулах төрлийн ундаа хэрэглэвэл төрөлхийн согогтой хүүхэд төрдөг. Мөн хөхүүл эмэгтэй архи хэрэглэвэл хөхний сүүгээр дамжин, хүүхдийн сэтгэц, оюун ухаанд нөлөөлдөг байна. Сүүлийн хэлбэр нь нийгмийн хүчин зүйлээс шалтгаалдаг аж. Учир нь архичин гэр бүлд төрж өссөн хүүхэд сэтгэхүй болон хүмүүжлийн доголдолтой бүрт уусан архины 60- 70 хувь нь урагт нөлөөлж, эрүүл бус хүүхэд төрөх үндэс болдог аж. Энэ нь үр удамд үзүүлж буй архины хамгийн том сүйрэл юм. Хүн архи ууснаас 2 минутын дараа архи ходоодоор шимэгдэж цусанд орно. Цус түүнийг бие махбодийн бүх хэсэгт тараана. Хамгийн эхэнд их тархины гадрын эсүүд нэрвэгдэх тул болзолт хариу урвалын үйл ажиллагаа муудна. Их тархины гадрын духны эсүүдэд архи нөлөөлбөл сэтгэл хөдлөл өөрчлөгдөж хий баярлах, дэмий инээх, өнгөцхөн эргэцүүлэн боддог. Их тархи гадар тархины доод хэсгийнхээ ажиллагааг хянах чадвар нь зогсдог. Хүний цусан дахь архины өтгөрлийн хэмжээнээс мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны хямрал шууд хамаарна. Цусан дахь архины өтгөрөл 0.04-0.05% болбол их тархины гадар ажллагаанд өөрчлөлт орно .0.01% болбол хөдөлгөөнийг хянадаг тархины гүнийн хэсгийн үйл ажиллагаа хямарна. 0.02% болоход хүний сэтгэл хөдлөлийг хянадаг тархины хэсэгт нөлөөлдөг. 0.03% болоход хүн орчин тойрноо мэдрэхээ болино . Гэхдээ ухаантай байх энэ үеийг архины мэнэрэл гэнэ . 0.04% хүрвэл хүн ухаан алдана .0.06% хүрвэл хүн үхдэг байна. Яагаад архи оюун ухааныг муутгадаг вэ? Архи согтууруулах ундааны тархины үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө нь дараах шинжээс харагдана, тухайлбал: явж чадахгүй болох, юм бүдэг харагдах, яриа дультрах, цаг хугацааг анзаарахгүй байх, ой тогтоолт муудах: эдгээр нь бүгд тархинд архи нөлөөлж байгааг тодоос тод харуулж буй илрэл юм. Эдгээр шинжүүдийн зарим нь зөвхөн нэг хоёр хундага архи уухад илрэх бөгөөд архи уухаа зогсоомогц хурдан энэ нь засрах жишээтэй. Гэхдээ удаан хугацаагаа их хэмжээгээр архи ууж байсан хүнд тухайн хүн эрүүлжсэн ч тархины энэхүү дутагдал шинж нь арилдаггүй байна. Их хэмжээгээр архийг уух нь тархинд их хэмжээний өөрчлөлтийг тухайлбал энгийн ой тогтоолт буурахаас эхлээд насан туршийн түр саатуулах байранд байлгаж асрах хүртэл эрүүл мэндийн доройтолд хүргэдэг байна. Дунд зэргийн уух нь хүртэл богино хугацааны хортой үр дагаварт хүргэхүйц нөлөөлдөгийг согтуугаар жолоо барьснаас үүдэн гарсан хэргүүд гэрчилнэ. Архийг хэрхэн ямар хэмжээгээр хэрэглэснээс хамааран тархинд үйлчлэх нөлөө нь гардаг байна: Үүнд: - Ямар хэмжээгээр, ямар давтамжтайгаар уудаг - Анх хэрэглэж эхлэсэн нас, хир удаан ууж байгаа - Тухайн хүний нас, боловсролын түвшин, хүйс, ген удамшлын хүчин зүйлс, архитай холбоотой гэр бүлийн түүх - Эхийн хэвлийд байхдаа архины нөлөөнд байсан эсэх - Эрүүл мэндийн байдал Архи нь бага хэмжээний уултын дараа ч оюун ухааны хомсдолд амархан ажиглагдахуйц нөлөөлдөг бөгөөд энэ нь уултын хэмжээ нэмэгдэх тусам нөлөө нь улам оюун ухааны хомсдолд хүчтэй нөлөөлж ирдэг. Их хэмжээний архийг нэг дор хоосон ходоодтой үедээ уух үед тасрах буюу тухайн үеийн процесс мөчийг ер санахгүй байдаг. Тасрах нь илүүтэйгээр нийгэм хамт олонтойгоо ууж буй тохиолдолд элбэг бөгөөд наснаас үл хамааран мөн тухайн хүн архины хамааралтай эсэх зэргээс үл харгалзан гэнэт огцом хордлогод орсноос ийм байдалд ордог байна. Их дээд сургууль коллежийн 772 оюутан залуучуудын дунд хийгдсэн судалгаагаар тэдний 51 хувь нь амьдралынхаа туршид архи ууж тасарч байсан гэж хариулсан байна. Тэдний дийлэнх нь тасарсан үедээ дараах аймшигт эрсдэлд орж байсан гэжээ үүнд, зэрлэг авир гаргах, хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэх мэт. /Их хэмжээгээр уух ба тасрах: Тасарч унаж байсан гэсэн хүмүүс дийлэнх нь маш их хэмжээгээр нэг дор богино хугацаанд ууж цусанд архины хэмжээ огцом нэмэгдсэнээс тархинд үзүүлэх үйлчлэл хурдан гарсантай холбоотой. Коллеж их дээд сургуулийн оюутнууд их хэмжээгээр уудаг үүнээс тасарсан тохиолдол өндөр байгаа учраас хамгийн их өндөр эрсдэлд байдаг байна. Их хэмжээгээр уух гэдэг нь насанд хүрсэн эрэгтэй хүн 2 цагийн дотор 5 түүнээс илүү хундага, эмэгтэй хүн 4 түүнээс илүү хундага архи уухыг хэлдэг байна./ Судалгаанаас үзэхэд эмэгтэй хүн эрэгтэй хүнээс илүүтэйгээр тасарсан тохиолдол өндөр байдаг байна. Учир нь эмэгтэй хүн эрэгтэй хүнээс архийг хоргүйжүүлэх бодисын солилцоо нь ялгаатай байдагтай холбоотой. Эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бодвол бас хурдан согтдог байна.

No comments: