Tuesday, August 27, 2013

Архи согтууруулах ундаа ба билэгдэл Архины үйлдвэрлэл бидний бүх аз жаргалтай агшнууд , сэтгэл хөдлөлийг архитай холбож өгдөг байна. Бид өөрсдийн бүхий л зугаатай хөгжөөнтэй агшнуудыг архитай өнгөрүүлж сурах ба ингэснээр тодорхой хугацааны дараа архи зугаа цэнгэлийн билэгдэл болдог байна. Билэгдлүүд бидний бодож байгаагаас илүү их хүчтэй. Билэгдэл нь сэтгэгдэл төрүүлдэг Германы философич Кантын номонд хүрээлэн буй орчноосоо хүлээн авч байгаа бидний аргыг дүрсэлсэн байдаг. Бид бодох дуртай зүйлийнхээ жинхэнэ мөн чанарыг анзаардаггүй. Юмсын талаарх бидний мэдрэмж ба ойлголт нь төрөлх чанараас бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Бид хүрээлэн буй орчноосоо мөн өөрсдийн амьдралын туршлагаараа юмсын талаар суралцдаг. Иймээс хийсвэр төсөөлөл нь бодит шинж чанараас ялгаатай байдаг билээ. Жишээ нь: Зул сарын гацуур зул сарын баярын сэтгэгдлийг дэмжиж өгдөг. Ургамал судлалын үүднээс гацуурын шинж чанарыг үүнтэй холбож тайлбарлаж болох болов уу? Өнгөлөг бүтээгдэхүүний хэсгүүд нь хүний зан аашинд нөлөөлдөг ба хэрэв хэсгүүд нь тухайн нөхцөл байдалд тохирсон бол аз жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Иймэрхүү замаар юмсын бодит шинжээс жижиг сажиг зүйл нь ч бидний санаа сэтгэлд нөлөөлж чаддаг байна. Онцлог нөхцөлд бид үүнийг ашиглаж дадсантай холбоотойгоор нөлөө нь илэрдэг. Эдгээр зүйлс нь бэлэгдлийн чанарыг илүүтэйгээр агуулсан байдаг. Өөр зан заншил, орчинд байсан хүмүүст бидний бэлэгдлүүд тэдний зан ааш, мэдрэмжинд ямар нэг нөлөө үзүүлдэггүй. Билэгдлийн сэтгэлийн хөдөлгөөнд үзүүлэх нөлөө нь танин мэдэх явцаар илэрдэг. Ихэнх тохиолдолд харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Үнэрлэх, амтлах замаар хоол хүнс, ундааг мэдэрдэг. Билэгдлүүд нь үргэлж бэлэгдлийн чанартай байдаггүй. Шинэ жилийн гацуурыг хараад төрдөг ааш, мэдрэмж нь гацуурын үндсэн шинж чанартай холбоогүй гэдгийг бид мэднэ. Согтууруулах ундаа, мансууруулах бодисын бэлэгдлийн чанар нь нэг их байнга анзаарагдаад байдаггүй. Хэрэв согтууруулах ундаа, мансууруулах бодисын химийн нөлөө байвал энэ нь арай өөрөөр зүйлтэй нэгдэж “өдөөгч” болж хүний сэтгэхүйд рефлекс болж үлддэг байна. Ихэнх хүмүүс “1 хундага дарс уухад яав л гэж” маш бага хэмжээний спирт хэрэглэдэг. Нэг хоёр хундаган дахь спиртийн хэмжээний нөлөө ихэнх тохиолдолд дүйцэж ялгагддаггүй болох нь судалгаагаар харагдсан. Спиртийн ихэнх сайн “нөлөө” нь тухайн согтууруулах ундаа нь амтлах, үнэрлэх, харааны мэдрэхүйгээр дамжин илэрдэг. Хоёр найз уулзаж “шар айраг уунгаа цагийг сайхан өнгөрөөхдөө” нарийн гэдсээр дамжин спирт шимэгдэн тархинд очин сайхан мэдрэмж төрөхийг хүлээж суудаггүй, үүнээс эрт буюу эхний балга эсвэл шилтэйг задлаагүй байхад тэдний сайхан ааш дээд цэгтээ хүрсэн байдаг. Энэ мэтчилэн баяр ёслолыг сэтгэл судлалын үүднээс тайлбарлахаас химийн шинжлэх ухаанаар тайлбарлах хэрэгтэй болно. Бид баяр ёслолын үеэрх бэлэгдлийн чанарыг нь ойлгохгүйгээр согтууруулах ундааг хэрэглээг ойлгож чадахгүй.

Thursday, August 15, 2013

Хүүхэд залуучууд та бүхэн үүнийг мэдэх үү?

Архины талаарх ойлголт яагаад эерэг болж хувирдаг вэ? Архи идээний дээж биш, архи баяр ёслол хүндэтгэлийн билэг тэмдэг биш Хүмүүс согтууруулах ундааны анх амссан үеийнхээ талаар юу гэж хэлдэг вэ? Хүмүүсийн дунд энэ талаар дараах нийтлэг шинжүүдийг хэлдэг: нөлөөнд орсон, баяр хөөртэй болдог, таашаалтай байдаг гэх мэт. Архинд агуулагдах химийн бодисуудын нөлөөн нь тархинд хэрхэн үйлчилдэг талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл байхгүйгээс хүмүүс иймэрхүү буруу ойлголтыг авдаг байна. Ийм ойлголт, хэвшмэл хандлага тогтоход олон хүчин зүйлс нөлөөлдөг байна. Анх удаа согтууруулах ундааг амсахад гашуун, муухай амттай, муухай үнэртэй байж, биед орсон хойноо бөөлжис цутгах, толгой эргэх, толгой өвдөх, дотор муухай оргих, хөл гуйвах зэрэг шинжүүд гэх мэт тааламжгүй мэдрэмж илэрдэг гэдгийг хүмүүс мэднэ. Гэтэл яагаад энэ нь яваандаа гоё сайхан мэт болж хувирдаг вэ? Хүүхдийг бага байхаас эцэг эх, гэр бүлийн орчин, нийгмийн орчин, медиа сувгуудаар үзүүлж буй бүхий л гадаад хүчин зүйлс, архины үйлдвэрлэгчдийн далд маркетингийн бодлого зэрэг нь согтууруулах ундаа нь гоё сайхан мэдрэмж төрүүлдэг мэт нөлөөлөл төсөөллийг бүрдүүлдэг байна. Павловын нохойн дээр туршсан нөхцөлт рефлекс үүсгэдэг шиг, хүн өөрөө өөртөө ийм нөхцөлт рефлексийг үүсгэсэн байна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэхээр гоё мэдрэмж төрнө, хөөрнө, стресс тайлагдана, бүжиглэх чадвартай болно гэх мэтээр хүчээр энэхүү мэдрэмжийг үүсгэж архи уух эсвэл уусан үедээ дээрх байдалд орох гэж хүчээр хичээдэг байна. Гэтэл архинд агуулагддаг химийн бодис нь хүний сэтгэл санааг хөөргөх биш харин эсрэгээр сэтгэл гутралыг үүсгэх нөлөөтэй байдаг байна. Уншигч та согтоод уначихсан хүн хэзээ ч дуулж бүжиглэж байгааг хараагүй байх. Мөн архаг архичин эерэг үг хэлдэггүй болохыг өөрсдийн эргэн тойрны хүмүүсээс ажиглаж мэдсэн байх. Хэрвээ анхны хэрэглээ тааламжгүй байсан бол яагаад тэд үргэлжлүүлэн хэрэглэдэг вэ? Хүүхдүүдээ та бүхэн дараах линкээс дуугаа сонсоод дагаад дуулаарай:http://www.youtube.com/watch?v=BpKtaCQVdRE

Tuesday, August 13, 2013

Do you know about it?

I would like to share following information to help in your bright future: Among young people there is lot of myths and wrong information regarding to alcohol product. Myth: Alcohol and beer is symbol of adulthood. When I turn to 16 or 18, I should try this one then I can feel I became a adult person. Correct Information: No, it is not true. This is myth that your peers think that way and act that way. Symbol of adulthood is maturing in every good positive things. Myth: Wine is good for heart health. Correct Information: No, there is some research try to show evidence that wine is good for heart health. Because rich wine industries support such kind of research and try to show their product is good and try to promote it. Myth: Alcohol is symbol of celebrity. Correct Information: No, without alcohol you can celebrate any holiday and any event with nice mood. Myth: Pregnant and breastfeeding mother can drink vodka, wine and beer. Correct information: No, it will influence your child brain development and other organ system development. Myth: Alcohol product supports my sexual life. Correct Information: No, it is opposite. Alcohol is reason of impotency.